Нүүр хуудасУлс ТөрР.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөнө

Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөнө

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр нам дотроо сунгаанд өрсөлдөнө гэдгээ зарлалаа.

Ардчилсан намаас өмнө нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдэж байсан.

АН-ын хувьд дотроо зөрчилдөөнтэй байгаа бөгөөд хоёр хуваагдсан АН өнгөрсөн сард тус тусдаа шинэ дарга нараа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр намын даргатай болсон билээ.

Тэгвэл Улсын дээд шүүхийн энэ сарын 23-ны хуралдаанаар тэдний хэнийг нь АН-ын даргаар бүртгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН