Нүүр хуудасМэдээСагсан бөмбөгийн U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговьд болж байна

Сагсан бөмбөгийн U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговьд болж байна

Сагсан бөмбөгийн өсвөр үеийн буюу U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо эхэллээ. Тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар ажиллаж байна.

Тус тэмцээнд насандаа долоо дараалан түрүүлээд буй Модуны Чононууд болон Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Идэр их сургууль, MIU, 31-р сургууль, Этүгэн Ирвэсүүд гэсэн эрэгтэй багууд оролцож байна.

Харин эмэгтэй төрөлд хувьд Гурван тамир, Дундговь, Эрдэнэт, Идэр их сургууль, Өмнөговь зэрэг багууд оролцож байна. Тэмцээн дөрвөн өдрийн үргэлжилж энэ сарын 27-ны өдөр дуусна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН