14.1 C
Ulaanbaatar
Мяг, 21 9 сар 2021 11:08:04
Нүүр хуудасМэдээСаид Моллай: Би Молом гэдэг нэрэндээ дуртай...

Саид Моллай: Би Молом гэдэг нэрэндээ дуртай…

Токио-2020” XXXII зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Монгол Улсын шигшээ баг оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн болсон. Тэгвэл эх орныхоо нэрийг олимпод дуудуулсан тамирчид өнгөрсөн шөнө эх орондоо ирсэн юм. Олны анхаарлыг хамгийн их татаж байгаа олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын тамирчин Саид Моллайн сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр: Энэ олимпын мөнгөн медаль Монголынх. Бас миний анхны олимпын медаль болсон. Би олимпоос мөнгөн медаль авсныгаа монголчуудад барьж чадах хамгийн том бэлэг гэж бодож байна.

Би одоо Монгол хүн болсон шүү дээ. Би өмнөх амьдралаа мартсан. Надад одоо байгаа нь л чухал. Надад тусалж, дэмжиж байсан бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Одоо хэдэн сарын турш амарна. Амарч дуусаад бүхнийг шинээр эхлэх болно. Тэгээд дараагийн олимпод өөрийгөө бэлдэнэ. Одоохондоо надад мөнгөн медаль байсан ч зүгээр. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Заавал алтан медаль аваарай”гэж хэлсэн. Би дараагийн олимпоос алтан медаль авахаа амлаж байна. Алтан медалийн төлөөх дайралтаа сайн бэлдэх болно. Харин одоо бол хэсэг хугацаанд Монголд байрлаж, амарна. Надад олон монгол найз байдаг. Би Монгол нэрээ мэднэ. Намайг Молом гэдэг. Үнэхээр сайхан нэр. Намайг Молом нэрээр маань дуудаж байгаа бүх монголчууддаа баярлалаа” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН