Нүүр хуудасМэдээ“САИН” нам Орон нутгийн сонгуульд МАН, АН, ХҮН намаас бусад намаа нэгдэж...

“САИН” нам Орон нутгийн сонгуульд МАН, АН, ХҮН намаас бусад намаа нэгдэж оролцохыг уриалж байна

Монголын ард түмэн сүүлийн 30 жил МАН болон АН гэсэн хоёр том намаас өөрсдийгөө төлөөлөх УИХ-ын гишүүдийг сонгож ирсэн. УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуульд дээрх хоёр намын төлөөллүүд дийлэнх хувийг эзлэж ирсэн түүхтэй. Хэдий бусад намын төлөөлөл, бие даагч нар сонгуульд өрсөлддөг ч тэд УИХ-д гарах магадлал тун бага учир орон нутагт ч төлөөлөлтэй байж чаддаггүй нь үнэн. 2024 оны УИХ-ын сонгуулиар энэ хоёр нам 126 гишүүдийн дийлэнхийг бүрдүүлж дахин засаглах эрхээ авч гурван намын хамтрал бий болгож, ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР байгуулснаар сөрөг хүчин УИХ-д алга болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин удахгүй болох Орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр энэ үйл явдал бүү давтагдаасай гэсэндээ “САИН” нам бусад намуудаа нэгдэхийг уриалж байна. Тухайлбал, Иргэдийн Оролцооны нэгдэл нам хамтран блок үүсгэж, нэгдэхийг зөвшөөрч санамж бичиг зурахаар болжээ. Гэхдээ САИН намын зүгээс МАН, АН, ХҮН намаас бусад намуудаа нэгдэхийг уриалж байгаа юм. Сүүлийн 30 жил орон нутгийн сонгуульд намууд нь ч, иргэд нь ч ач холбогдол өгөлгүй ирсний жишээ нь дүүргийн төлөөлөгчөө ч танилгүй дөрвөн жилийг өнгөрөөдөг явдал юм. Тиймээс иргэдэд бодитой тулгарч буй асуудалд анхаарч, иргэдийн дуу хоолой болох энэхүү блокын хамгийн эхний зорилго бол газар өмчлөх эрхийг хамгаалахаас эхэлнэ гэж САИН намын зүгээс төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН