-11.9 C
Ulaanbaatar
Дав, 18 10 сар 2021 09:36:53
Нүүр хуудасМэдээСайжруулсан түлшийг нэг удаад 1.5-2 кг-ыг хийж галлахыг зөвлөж байна

Сайжруулсан түлшийг нэг удаад 1.5-2 кг-ыг хийж галлахыг зөвлөж байна

 Хүйтний улирал эхэлж, галлагаа ихэссэнтэй холбоотойгоор угаарын хийнд хордох тохиолдол гарч байна. Үүнээс урьдчилан сэргийлэн мэргэжлийн байгууллага зөвлөж байна. Энд иргэд гэрийнхээ аюулгүй байдлыг хангасан орчинг бүрдүүлэх үүднээс:

  • зуух пийшин, яндагийн битүүлжлэлийг сайжруулах,
  • өрөө тасалгаа, гэрээ агааржуулж байх, 
  • сайжруулан шахмал түлшийг зөв галлаж түлэх гэсэн 3 зүйлийг анхаарах шаардлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

Тодруулбал, иргэд шахмал түлш түлэхдээ 1.5-2 кг-аас хэтрүүлэхгүйгээр, өмнө хийсэн түлшийг бүрэн шатаж дууссаны дараа дахин галлахыг зөвлөж байна. Иргэд их хэмжээгээр түлж галласнаар их дулаан байна гэсэн буруу ойлголттой байдагийг анхааруулж байна. Учир нүүрс хүчлийн дутуу исэл нь үнэр, амтгүй, нүдэнд харагддаггүй хий байдаг учир дутуу болон хүчтэй галлалт, битүүмжлэл алдагдсан нөхцөлд дутуу исэлт явагдаж ялгарсаар байдаг, энэ нь хүнд мэдэгдэхгүйгээр хордуулсаар байдагийг онцгойлон анхааруулж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН