Нүүр хуудасМэдээСайжруулсан түлшний 520 цэг ажиллаж байна

Сайжруулсан түлшний 520 цэг ажиллаж байна

Улаанбаатар хотод сайжруулсан түлшний борлуулалтын 670 цэг нээхээр төлөвлөснөөс 520 нь ажиллаж байна.

Одоогоор түлшний 116 мянган тонн нөөцтэй. Тээвэрлэлтийг 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр хийж байгаа. Түлшний нөөц, үйлдвэрлэл хэвийн байгаа бөгөөд удахгүй 150 цэгийг нэмж нээх аж.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний чанар, тээвэрлэлтийн талаар удирдах ажилтнуудад мэдээлэхдээ, “Нийслэлийн агаарын бохирдлыг багасгахтай холбоотой шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалт хийж байна. Одоогоор баруун бүсийн үйлдвэрийн 7 шугам, зүүн үйлдвэрийн 4 шугамаар хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Цаашид хоёр шугам нэмнэ” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН