Нүүр хуудасМэдээСалбар хоорондын инновацаар дамжуулан нийгмийн дэвшлийг хөтлөх нь олон улсын эрдэм шинжилгээний...

Салбар хоорондын инновацаар дамжуулан нийгмийн дэвшлийг хөтлөх нь олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль тавдугаар сарын 2, 3 ны өдрүүдэд The 1st International Conference on driving societal advancement through interdisciplinary innovation cэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. 

Салбар дундын инновациар дамжуулан нийгмийн дэвшилд хувь нэмэр оруулах зорилго бүхий олон улсын эрдэм шинжилгээний хурал нь нийгэмд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх хүрээнд эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, бизнес, технологийн салбарынхны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. 

Өнөөдөр тус олон улсын хурлын нээлтийн үйл ажиллагаа Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлжээ. Монгол, АНУ, Солонгос улсын 7 эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлсэн байна. Үргэлжлүүлээд маргааш буюу тавдугаар сарын 3-ны өдөр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль дээр нийт 5 орны 90 гаруй илтгэгчид 6 салбар хуралдаанаар салбар дундын чиглэлээр хийгдсэн өөрсдийн судалгааны ажлыг танилцуулахаар болжээ. 

Тус эрдэм шинжилгээний хурал нь салбар дундын судалгааг хөгжүүлэхэд анхаарч байгаагаараа онцлог бөгөөд судлаачид, бизнес, технологийн салбарынхны хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах санаачилгыг дэвшүүлж байгаа юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН