Нүүр хуудасМэдээСБД-ийн ИТХ-ын хууль зүй, төрийн байгуулалтын хорооны хуралдаан боллоо

СБД-ийн ИТХ-ын хууль зүй, төрийн байгуулалтын хорооны хуралдаан боллоо

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2024 оны 2 дугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.

  Хуралдаанаар:

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн самбарын байршил тогтоох тухай “

“Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай”

-“Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зурагт самбар байрлуулах байршил (цэг) тогтоох тухай” асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл

-“Сонгуулийн хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (2024 оны 12/74 дүгээр тогтоол)” -“Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох тухай” асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус  танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган 2024 оны 04 дүгээр сарын 30-нд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН