Сексээс авсан таашаалаа эвдэхгүйгээр бас эрүүл мэнддээ тустай байхаар таван зүйлийг заавал хийж заншаарай.
1. Бие засах
Сексийн дараа бие засах нь халдвараас сэргийлэхгүй ч гэлээ таатай орчинг хүлээж буй нянгаас салах боломжтой. Нян цааш шээсний суваг руу орох боломжийг багасгана. Эрчүүдийн бэлэг эрхтэн урт учраас нян үржих нь бага, гэхдээ энэ зөвлөгөө ч гэсэн тэдэнд хамааралтай.
Секс хийснээс нэг цагийн дотор бие засахад үлдэгдэлд үрийн шингэнээ гадагшлуулахад нөлөөлнө. Хэрвээ сексийг зохих ёсоор бус хоёр дахь оролтоор хийсэн бол маш чухал цэвэрлэгээ болохыг анхаарна уу.
2. Шүршүүрт орох
Сексийн дараа 15 минут шүршүүрт ороорой. Бэлэг эрхтэн, шээсний суваг зэргийн нянг цэвэрлэнэ, өөрөөр хэлбэл нян үржих боломжийг таслан зогсооно.
Хэрвээ шүршүүр байхгүй бол чийгтэй цаас, алчуураар арчиж болно. Гар болон бэлэг эрхтнээ чийгтэй алчуураар зөөлөн арчаарай.
Үүнд мөн секс-тоглоом ч мөн хамаарна. Сексийн дараа энэ төрлийн цэвэрлэгээний ажил хийх хэцүү ч гэлээ хэрэглэсэн л бол цэвэрлэж дадаарай. Цэвэрлэж тавиад дараагийн хэрэглээ хүртэл март.
3. Аяга ус уу
Сексийн дараа хүнд бэлтгэл сургуулилтын адил шингэний дутагдалд орсон байдаг. Залхууралгүй аяга ус ууж заншаарай.
4. Ярилц
Сексийн дараа эрчүүд ихэвчлэн амрах хүсэлтэй байдаг. Энэ хүнд хэцүү ажлын дараа ч гэсэн багахан хүч гаргаад хайртай хүнтэйгээ ярилцах, энхрийлж байх нь зүйтэй. Ингэснээр та хоёрын сэтгэл санаа улам л дотносож ойртоход нөлөөлнө.
Оргазмын дараа сайшаалын үг хэлэх нь зохимжтой. “Чамайг … ингэхэд надад үнэхээр таалагдсан” эсвэл “Үнэхээр сайхан байлаа” гэж хэлэхэд л болно. Үнэхээр яримааргүй санагдаад байвал зүгээр тэврээд хэвтэж болно, үсийг нь ил, духыг нь үнэрлэж үнс. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ л хайр, халамжаа илэрхийл.
5. Ид
Бүх эрч хүчээ шавхсан хүн ихээр өлсдөг. Гэхдээ ажлаа хийж дуусангуутаа гал тогоо руу яаран гүйх хэрэггүй. Хоорондоо ярилцаж, бие биенээ тэвэрсний дараа хөнгөн зууш идэхийг нь асуу. Энэ үед гадил зэрэг амин дэм, эрдэс бодисоор баялаг хөнгөн хоол идэх хэрэгтэй.
Бас ашигтай бактериар баялаг тараг уусан ч болно. Маалингын үр зэрэг нь мөн эрч хүчээр сэлбэнэ.