0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 03:51:41
Нүүр хуудас Мэдээ СЕХ: Энэ сарын 21 хүртэл нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авна

СЕХ: Энэ сарын 21 хүртэл нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авна

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 9.00 цагаас эхэллээ. Эхний өдрийн байдлаар, баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр 17 бие даан нэрээ дэвшүүлэгч ирснээс баримт бичгийн бүрдэл хангасан 13 хүний баримт бичгийг хүлээн аваад байна. 

Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/15 дугаар захирамжаар байгуулагдсан сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал  хүлээн авна.

 Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн  баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН