17.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 16:59:20
Нүүр хуудасМэдээСолгой гартнуудын өдөр тохиож байна

Солгой гартнуудын өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн “Солгой гартан”-уудын өдөр тохиож байна. Энэ өдрийг анх 1992 оны энэ өдрөөс эхлэн олон улсад тэмдэглэж ирсэн түүхтэй. Харин түүнээс өмнө Америкийн Ар Канзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн эрх ашгаа хамгаална гэж 1975 оны 08 сарын 13-нд нэг байгууллага санаачилсан байна.Тэрхүү байгууллагыг олон улсын солгой гартны байгууллага гэж нэрлэсэн бөгөөд энэ  өдрийг хэд хэдэн орнуудад тэмдэглэж эхэлжээ.

Судалгаагаар дэлхийн долоон оршин суугч тутмын нэг нь солгой байдаг гэнэ. Энэ өдрийн зорилго нь солгой хүмүүс хэрэглэж болохуйц тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг хүсэж байгаа явдал юм.

Их Британийн олон сургуульд солгой хүүхдүүдийг зөв гараараа бичиж дахин сургахыг эрмэлзсээр байгаа нь сэтгэл зүйн стресст оруулж, улмаар сурагчдын сурлагад  муугаар нөлөөлдөг нь Британийн солгой хүмүүсийн клубын гол санаа зовдог зүйл болж байгааг ч дурьдаж байсан удаатай.

Гэсэн хэдий ч солгой хүмүүс хүчтэй зан чанар, бүтээн туурвих их чадавхтай гэж сэтгэл судлаачид үздэг байна. Нэр цуутай солгой хүмүүсийн дотор Марк Твен, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, ,Мерилин Монро, Александр Македонский, Наполеон, Уинстон Черчилль тэр ч байтугай АНУ-ын дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар орж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН