Нүүр хуудасМэдээСолонгост коронавирусын 2 дахь хувирлын вирус илэрчээ

Солонгост коронавирусын 2 дахь хувирлын вирус илэрчээ

Солонгос улсад бас нэгэн айдас дагуулсан корона вирусийн халдвар илэрчээ. БНСУ-н хилээр орж ирсэн Энэтхэг улсын 9 иргэнээс аймшигт халдвар болох корона вирусийн 2 дахь хувирлын шинжтэй халдвар илэрсэн байна.

Энэ хувиралд одоогоор ашиглаж байгаа эм, вакцин үйлчлэхгүй байж болзошгүй гэсэн магадлалтай юм.

Мөн энэ хувирал нь тархац хурдан, нэвчилт хүчтэй байх шинж агуулсан гэж мэргэжилтнүүд зөвлөлдөж байна.

Одоогийн байдлаар эдгээр хүмүүсийг тусгаарлаж нарийн шинжилгээ авч байгаа ч хэрвээ 2 дахь хувирал тархвал дахин тохирсон эм эмчилгээ, вакциныг гарган авах хүртэл аймшигт вирус үргэлжилсээр байх болно гэж сэрэмжлүүлсэн байна.

Эх сурвалж MBC

Мэдээллийг орчуулсан Г.Лхамноржмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН