Монголын төр 4 дэх удаагийн хатуу хөл хорио тогтоох гэж байна.
Өнгөрсөн хугацаанд хөл хорионы үеэр иргэдийн амжиргаа болон аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн бодит дэмжлэг байсангүй.
Гэтэл БНСУ-ын Засгийн газар 4 дэх удаагийн эдийн засгийн буцалтгүй тусламжаа иргэддээ “олгож” эхэлжээ.
Энэ удаад нийт 17.5 их найд төгрөгтэй тэнцэх санхүүгийн дэмжлэг нь 1,300,000-13,000,000 төгрөгтэй дүйцэх хэмжээний бэлэн мөнгөний дэмжлэг аж.
Энэхүү мөнгийг үдээс өмнө хүсэлтээ гаргахад үдээс хойшдоо, орой 18:00 цагаас өмнө мэдүүлвэл 20:00 цагаас өмнө дансаар нь шижлүүлж олгож эхэлжээ.
6 долоо хоногоос дээш хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосон бол 5 сая вон /13 сая төгрөг/, 4 долоо хоног бол 4 сая вон/10.4 сая төгрөг/ олгох бөгөөд үүнд фитнесс клуб, караоке, сургалтын төвүүд хамрагдаж байгаа аж.
PC тоглоомын газар, ресторан зэрэг газруудын орлого нь өмнөх жилээсээ багассан бол 3 сая вон/7.8 сая төгрөг/-ы буцалтгүй тусламж олгож байна.
Мөн бичил бизнес эрхлэгчдэд 20 сая вон хүртэлх хөнгөлттэй зээл олгож байгаа гэнэ.