-24 C
Ulaanbaatar
Дав, 01 3 сар 2021 06:19:11
Нүүр хуудас Мэдээ Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл удахгүй эхэлнэ

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл удахгүй эхэлнэ

Солонгос улсад суралцах болон ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний шалгалт өгөх шаардлагатай болдог. Тэгвэл Солонгос хэлний түвшин тогтоох 69-р шалгалтын бүртгэл 2020 оны 1 сарын 6-ны өдөр эхлэн 17-ны өдөр дуусах юм байна.

Бүртгэл Монгол улсын их сургуулийн 2-р байрны 133 тоотод болох ажээ. Шалгалтад бүртгүүлэхийн тулд 3х4 хэмжээтэй хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэх болон бүртгэлийн хураамжаа авчрах шаардлагатайг анхааруулсан байна. Бүртгэлийн хураамжийн хувьд Topik 1 шалгалт 30,000 төгрөг бол Topik 2 шалгалт 35,000 төгрөг. Бүртгүүлсэн иргэд 2020 оны 4 сарын 12-ны ням гарагт шалгалтаа өгөх бөгөөд Монгол улсын их сургуулийн 2 болон 3-р байр, номын сан гэсэн газруудад шалгалтаа өгөх юм. Шалгалтын хариуг 2020 оны 5 сарын 21-нээс хойш www.topik.go.kr сайтаас бүртгэлийн дугаар, төрсөн он сар өдрөө оруулан шалгах боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН