Нүүр хуудасМэдээСОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТ НААДАМ-2023 БОЛЛОО

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТ НААДАМ-2023 БОЛЛОО

Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “СПОРТ НААДАМ-2023” спортын 6 төрөлт тэмцээн 12 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд амжилттай явагдаж нийт 603 албан хаагч оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээнд оролцсон байгууллагууд ширээний теннис, бадминтон, шатар, дартс, волейбол, сагсанбөмбөг гэсэн төрлүүдээр өрсөлдөж, нэгдсэн дүнгээр эхний 5 байрыг шалгаруулсан юм.

1-р байр: Ч.Өнөрсайхан даргатай “Эрүүл мэндийн төв”-ийн баг тамирчид

2-р байр: Д.Төмөрбаатар даргатай дүүргийн “Засаг даргын Тамгын газар”-ын баг тамирчид

3- р байр: Ц.Ууганбаяр даргатай “Цагдаагийн газар”-ын баг тамирчид

4 дүгээр байранд: Б.Жаргалсайхан даргатай “Нийгмийн даатгалын хэлтэс”-ийн баг тамирчид

5-р байр: Ц.Олонбаяр даргатай “Сонгинохайрхан” нэгдсэн эмнэлгийн баг тамирчид тус тус байр эзэллээ.

1. Ширээний теннисийн төрөлд:

Эрэгтэй:

1-р байр: Л.Лхагвасүрэн /ГЗБА/

2-р байр: Ж.Амарсанаа /ТЦҮ/

3-р байр: Ш.Энхманлай /ЗАА/

Эмэгтэй:

1-р байр: Н.Насанжаргал /ХХҮХ/

2-р байр: Э.Номиндарь /Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг/

3-р байр: Э.Амарзаяа /Татвар/

2. Бадминтоны төрөлд:

Эрэгтэй:

1-р байр: Ж.Бат-Найрамдал /НДХ/

2-р байр: Б.Энхболд /Улсын бүртгэлийн хэлтэс/

3-р байр: И.Найманжаргал /ОБХ/

Эмэгтэй:

1-р байр:Б.Мичидмаа /ЭМТ/

2-р байр:А.Алтангэрэл /ГЗБА/

3-р байр:Ц.Бямбацолмон /ЗДТГ/

3. Шатрын төрөлд:

Эрэгтэй:

1-р байр: Б.Мажигсүрэн /Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг/

2-р байр: Б.Лхагвадэмбэрэл /ГЗБА/

3-р байр: А.Батсайхан /ЗДТГ/

Эмэгтэй:

1-р байр: Ч.Агиймаа /ЗДТГ/

2-р байр: Э.Хишигсүрэн /ТЦҮ/

3-р байр: Ж.Чимгээ /Боловсролын хэлтэс/

4. Дартсын төрөлд:

1-р байр: С.Лхасүрэн ахлагчтай баг тамирчид/Эрүүл мэндийн төв/

2-р байр: Э.Энхтуул ахлагчтай баг тамирчид/ХХҮХ/

3-р байр: С.Мижиддорж ахлагчтай баг тамирчид/ЗДТГ/

5. Волейболын төрөлд:

Эрэгтэй:

1-р байр: Г.Ням-Эрдэнэ ахлагчтай /НДХ/-ийн баг тамирчид

2-р байр: Б.Чадраабал ахлагчтай /УБЦТС/-ын баг тамирчид

3-р байр: Н.Пүрэвсүрэн ахлагчтай /ОСНААГ/-ын баг тамирчид

Эмэгтэй:

1-р байр: Б.Мичидмаа ахлагчтай /ЭМТ/-ийн баг тамирчид

2-р байр: Б.Баяржаргал ахлагчтай /Иргэний шүүх/-ийн баг тамирчид

3-р байр: Б.Март ахлагчтай /Боловсролын хэлтэс/-ийн баг тамирчид

6. 3×3 Сагсан бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй:

1-р байр: У.Цолмон ахлагчтай /Цагдаагийн газар/-ын баг тамирчид

2-р байр: Ш.Оргил ахлагчтай /ОСНААГ/-ын баг тамирчид

3-р байр: Ш.Энхболд ахлагчтай /ИТХ/-ын баг тамирчид

Эмэгтэй:

1-р байр: Ө.Бүрнээ ахлагчтай /Цагдаагийн газар/-ын баг тамирчид

2-р байр: М.Мөнхсайхан ахлагчтай /Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг/-ийн баг тамирчид

3-р байр: М.Амаржаргал ахлагчтай /Цагдаагийн газар/-ын баг тамирчид

Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН