“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг өдөр бүр иргэдийн бүлэг болон орон тооны бус ажилчид самнан цэвэрлэж байна.Дүүргийн хэмжээнд өнөөдөр /2021.06.03/ орон сууцны ес, гэр хорооллын 27 нийт 36 хороодод айл өрхийн ахуйн хог хаягдлын ачилт хуваарийн дагуу явагдаж байна. Иргэдийн бүлгийн 58 ажилтан 4, 26 дугаар хорооны үерийн далан суваг, 41 дүгээр хорооны Зээлийн 7, 8 дугаар гудамжны гуу жалганы 4600 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Мөн нэмэлтээр 33 дугаар хорооны Тахилтын шар цэцэгтийн аманд үүссэн үүсмэл хогийн цэгийг тусгай зориулалтын машин механизмтай цэвэрлэгээний бригад гарган 35 рейсээр 252 тн хог хаягдлыг цэвэрлэж бүрэн устгах ажлыг зохион байгууллаа.

Мөн иргэдийн бүлгийн 38 ажилтан 20 дугаар хороо, 33 дугаар хороодод гуу жалганд үүссэн 4 үүсмэл цэгүүдийн 12600 м2 талбайг цэвэрлэлээ.
Нэмэлтээр орон тооны бус 800 ажилтныг гэр хорооллын 36 хороонд нийтийн эзэмшлийн зам талбайг самнаж цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна.