Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүрэг Хүний эрхийн төлөв байдлын 2024 оны тайлангаа танилцууллаа

Сонгинохайрхан дүүрэг Хүний эрхийн төлөв байдлын 2024 оны тайлангаа танилцууллаа

Монгол Улсын Засгийн газрын Хүний эрхийг хангах Үндэсний хорооны 2023 оны “Журам батлах тухай” 01, 2024 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ын дагуу “Сонгинохайрхан дүүрэг дэх хүний эрхийн төлөв байдлын 2024 оны тайлан”-г 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын Төрийн бүтээмжийн үндэсний хороо болон Хүний эрхийн үндэсний комисст танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан “хүний хувийн эрх чөлөө”, “улс төрийн эрх, эрх чөлөө”, “өмчлөх эрх”, “нийгэм, соёлын эрх”, “тусгай хэрэгцээ онцлог эрх ашиг бүхий бүлгийн эрх” зэрэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал, Сонгинохайрхан дүүргийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр илтгэн танилцуулж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяраар ахлуулсан Ажлын хэсгийн гишүүд хуралд оролцож, гишүүдийн асуусан асуултад хариулт өглөө.

Монгол Улсын Засгийн газрын Төрийн бүтээмжийн үндэсний хороо болон Хүний эрхийн үндэсний комиссоос өгсөн санал, зөвлөгөө, зөвлөмжийг 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН