Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “World share” олон улсын төрийн бус байгууллагад “Өсвөр үеийн кабинет байгуулах”, “Хүүхдийн хоол шим тэжээл” төслийг хүргүүлсэн бөгөөд төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, WORLD SHARE олон улсын байгууллагын Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Lee Byong Hui, тус байгууллагын Монгол дахь салбарын төлөөлөгч Э.Дарьсүрэн, Монгол дахь салбарын Солонгос Захирал Hong yun hwa, Төслийн инженер Jungsun Park, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч Г.Золмөнх, Хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн дарга Ш.Саруултуяа нар оролцлоо.

Оролцогчид төслийг хэрэгжүүлэх шалтгаан, нөхцөл уг төслийг хэрэгжүүлэхэд Засаг даргын Тамгын газрын зүгээс хэрхэн хамтран ажиллах, төслөөс хүлээгдэж буй үр дүн гэх мэт олон асуудлаар санал солилцож, төсөл хэрэгжүүлэх байгууллагуудтайгаа танилцлаа. Мөн төлөөллүүд “World share” олон улсын төрийн бус байгууллага, Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
