Нүүр хуудасМэдээ*Соёлтой Сонгинохайрханчууд* байхад уриаллаа

*Соёлтой Сонгинохайрханчууд* байхад уриаллаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/603 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Соёлтой Сонгинохайрханчууд” хотын соёлын аянд Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны хамт олон нэгдлээ.

Аяны хүрээнд “Угтах-үдэх” үйлчилгээг Нутгийн захиргааны байранд зохион байгууллаа. Хотын соёлтой иргэн гэдэг бол хогоо хогийн саванд хийж хэвших, гарцаар гарч хэвших, цахилгаанаа хэмнэж хэвших, эх дэлхий, цэвэр усаа хайрлах, аливаа зүйлд идэвхтэй оролцох, эрүүл амьдралын хэвшилд суралцах, бусдын төлөө сэтгэл гаргах, нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцах, цаг баримталдаг иргэн байх, автомашинаа зөв байршуулах, машины цонхоор хог, тамхины иш хаяхгүй байх, автомашины дуут дохиог зөв зохистой хэрэглэх, дарааллын дагуу үйлчлүүлэх, шүлс, нус цэрээ хаяхгүй байх зэрэг зөв дадалтай иргэн байх дадалтай иргэн болон төлөвших юм.

10 хүн, тавилга, дотор ба бичвэр нарын зураг байж магад

Тус алба, хэлтсээс нийт иргэд, албан хаагчдыг угтан өглөөний мэнд хүргэн ажлын амжилт хүсэж дөрвөн төрлийн боршур боловсруулан гаргаж иргэд, төрийн албан хаагчдад түгээлээ. Та бүхнийг “Соёлтой Сонгинохайрханчууд” аянд нэгдэхийг уриалж байна.

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
3 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН