Нүүр хуудасМэдээСПОРТ: ХӨВГҮҮДИЙН U14 НАСНЫ ФУТЗАЛЫН ЛИГТ ДЭРЭН КЛУБИЙН ХӨВГҮҮД АВАРГАЛЛАА

СПОРТ: ХӨВГҮҮДИЙН U14 НАСНЫ ФУТЗАЛЫН ЛИГТ ДЭРЭН КЛУБИЙН ХӨВГҮҮД АВАРГАЛЛАА

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй Хөвгүүдийн U14 насны Лиг нь гурван сарын хугацаанд Футзалын Ордонд нийт 56 тоглолт зохион байгуулагдаж өнөөдөр медальт байрууд аваргуудаа алдаршууллаа.

2024 оны Футзалын улирлын U14 насны Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн багуудаас өөрийн амжилтаар ялгарч шилдэг үзүүлэлтээр Лигийн эрх авсан нийт 8 багийн 189 тоглогчид өрсөлдсөн өргөн тэмцээн болж өнгөрлөө.

Тус тэмцээний хүрээнд ердөө нэг хожигдол, нэг тэнцээ болон арван хоёр ялалтыг байгуулснаар Билгээгийн Орхон дасгалжуулагчтай Дэрэн клүбийн хөвгүүд аваргаар шалгарлаа.

Тэмцээний баяр дээр баяр нэмж өөрийн 25 жилийн ойн баяраа тэмдэглэж буй Хараацай клүбийн зүгээс шилдэг тоглогчдыг давхар шагнахаар болсон бөгөөд Монгол улсын үе үеийн шигшээ багт тоглож байсан Г.Батгүн, Т.Мөнхтүвшин болон Б.Ариунболд нарын дурсгалын зүйлсийг шилдэг тамирчдад мөн гардуулсан юм.

Д.Батнасан дасгалжуулагчтай Эрчим клүбийн тоглогчид тэмцээний хүрээнд 25 оноо цуглуулж хүрэл медалийн эзэн болсон бол 25 жилийн ойн баяраа дэмжэглэж буй Хараацайн хөвгүүд тус тус мөнгөн медалийн болзлыг хангаад байна.

ШИЛДЭГ ХААЛГАЧ М.ДАВААЖАРГАЛ / ЭРЧИМ/

ШИЛДЭГ ДОВТЛОГЧ Б.САЙНБАЯР /ХАРААЦАЙ/

ШИЛДЭГ ТОГЛОГЧ З.ЭРХЭМБАЯР /ДЭРЭН/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН