Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Америкийн нэгдсэн улсын “United Airlines” агаарын тээвэрлэгч компани монгол улс руу...

ССАЖЗЯ: Америкийн нэгдсэн улсын “United Airlines” агаарын тээвэрлэгч компани монгол улс руу албан ёсоор нислэг үйлдэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг 2023 онд байгуулсан. “Бостон консалтинг” групптэй хамтран боловсруулсан “Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-ийн хүрээнд АНУ манай улсын аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч зах зээлээр тодорхойлогдсон. Иймд хоёр улсын хооронд нислэг үйлдэж эхэлсэн нь аялал жуулчлалын салбарт онцлууштай, чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Монгол Улс 2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авах зорилго тавин ажиллаж байгаа ба үүний хүрээнд шууд нислэг үйлдэх боломжийг бий болгох, олон улсын нислэгийн тоог нэмэх, визний нөхцөлийг хялбаршуулах, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зочлох үйлчилгээг сайжруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид шууд нислэг үйлдэх чиглэлээр ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН