Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: "Археологийн олдворт нуугдсан урлаг" үзэсглэнэ энэ сарын 09-20-ны өдрүүдэд болно

ССАЖЗЯ: “Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсглэнэ энэ сарын 09-20-ны өдрүүдэд болно

“Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” уриан дор тэмдэглэж буй “Олон улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Археологийн олдворт нуугдсан урлаг” нэртэй үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон чулуун зэвсгийн үеэс эртний төрт улсуудын түүхэн цаг үеийг хамарсан, нүүдэлчдийн амьдрал ахуй, урлаг, соёл, шүтлэг бишрэлийг илэрхийлсэн дахин давтагдашгүй ур хийц, дүрслэлийг шингээсэн 100 орчим археологийн олдворыг дэлгэлээ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны 05 дугаар сарын 09-20-ны хооронд үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН