Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Монгол Улсын Засгийн газрын гишүүд оролцож, Хангайн бүсийн хөгжлийн гарц шийдлийг хэлэлцэв.
Хангайн бүсэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд:
- Хархорум хотыг “Түүх соёлын аялал жуулчлалын хот” болгон хөгжүүлэх
- 10 байрлалд “Зам дагуух үйлчилгээний цогцолбор” байгуулах

Хангайн бүсэд хөгжүүлэх аялал жуулчлалын 10 орон зай:
- Чулуут голын сав дагуух: Байгальд түшиглэсэн адал явдалт болон эко аялал жуулчлалын бүс
- Хорго, Тэрхийн цагаан нуур орчим: Байгальд түшиглэсэн эко аялал, НИТАЖ-ын бүс
- Заг-Байдраг, Хүрэн бэлчир орчим: Түүх археологи, нүүдлийн соёлын аялал жуулчлалын бүс
- Шатар чулуу, Шаргалжуут орчим: Рашаан сувилал, түүх, соёлын аялал жуулчлалын бүс
- Нууруудын хөндий, Их богд орчим: Байгальд түшиглэсэн адал явдалт болон эко аялал жуулчлалын бүс
- Хануй голын сав дагуух: Түүх, археологи, соёлын болон НИТАЖ-ын бүс
- Булган уул, Хойд тамирын гол: Байгальд түшиглэсэн эко аялал, НИТАЖ-ын бүс
- Орхоны хөндий, Өгий нуур орчим: Нүүдэлчдийн түүх, соёл, өвийн аялал жуулчлалын бүс
- Орхоны дээд хөндий орчим: Түүх, археологи, нүүдлийн соёлын аялал жуулчлалын бүс
- Онгийн гол, Найман нуур орчим: Байгальд түшиглэсэн адал явдалт болон эко аялал жуулчлалын бүс