“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн галерейд Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9Е ангийн сурагч Э.Даариймаагийн “Гэгээрлийн үндэс багш мину” анхны бие даасан уран бичлэгийн үзэсгэлэн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээлтээ хийсэн билээ.

2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9Е ангийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж ангийн найзаа дэмжин, үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Тус үзэсгэлэн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ.



