Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг ёсоор тэмдэглэдэг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн галерейд Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Э.Даариймаагийн “Гэгээрлийн үндэс багш мину” анхны бие даасан уран бичлэгийн үзэсгэлэн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх тул өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

