Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: "Номын сайн нөхөр" жүжигчилсэн тоглолтын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулжээ

ССАЖЗЯ: “Номын сайн нөхөр” жүжигчилсэн тоглолтын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулжээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл Утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Барилгын политехник коллежоос санаачлан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын дунд 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Уралдааны 1 дүгээр шатыг сургуулиуд дотооддоо зохион байгуулж, нийт 516 суралцагч хамруулснаас шалгарсан нэг баг улсын уралдаанд оролцсон юм. 2 дугаар шатны шалгаруулалтад 6 сургуулийн 58 суралцагч оролцлоо.

– Тэргүүн байр: Төв Политехник коллежийн Б.Сувд багштай анги хамт олон “Өвгөн шувуу” өгүүллэг, “Тунгалаг тамир” романы зохиомж найруулгаар

– Дэд байр: Төв аймгийн Баянчандмань политехник коллежийн Л.Энхзаяа багштай анги хамт олон “Элбэг дээл” өгүүллэг “Тунгалаг тамир” романы зохиомж найруулгаар

– Гутгаар байр: Баянхонгор политехник коллежийн Б.Долгорсүрэн, Э.Алтанцэцэг багштай анги хамт олон “Аквариум” өгүүллэг, “Хөгшин чоно ульсан нь” туужийн зохиомж найруулгаар тус тус шалгарлаа.

– Шилдэг суралцагч: Төв Политехник коллежийн Электроникийн тоног төхөөрөмж ашиглалт, засварчны 2-р ангийн суралцагч М.Гантуяа

– Шилдэг багш: Төв Политехник коллежийн монгол хэл, уран зохиолын багш Б.Сувд шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН