Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, наадмын нээлт, хаалт болон соёл, урлагийн арга хэмжээний бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын уран сайхны тоглолтыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” нэрийн дор зохион байгуулж, Монголын соёл урлагийн 40 гаруй байгууллагын 2500 гаруй уран бүтээлч оролцож байна. Монгол түмний үнэт зүйл, түүхэн бахархал, өв соёлыг илтгэсэн долоон үндсэн хэсгээс бүрдэх тоглолтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна
