Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийн мэнд хүргэе

ССАЖЗЯ: “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийн мэнд хүргэе

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг ёсоор эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэдэг уламжлалтай.

22 дахь удаагийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын нээлтийн үйл ажиллагаа Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн Еншөөбү овогт Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэн эхэллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон харьяа байгууллагууд, орон нутаг дахь Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газруудтай хамтран монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН