Тухайлбал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хятадын алдартай нөлөөлөгчдийг Монгол Улсад аялахыг урих, БНХАУ-д зохиогддог аялал жуулчлалын “China International Travel Mart”, “China Outbound Travel & Tourism Market” үзэсгэлэнд Монгол Улсыг албан ёсны түнш улсаар оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахаар боллоо.
Уулзалтын төгсгөлд сайд Ч.Номин Үндэсний урлагийн их театрын барилгын бүтээн байгуулалт амжилттай урагшилж буйг дурдаад, БНХАУ-ын үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийллээ.