Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзаж, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Тус уулзалтын хүрээнд:
– Соёлын өв, түүхэн дурсгалт газруудаа түшиглэн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлэх;
– Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд Хархорин, Хайрхан дулаан, Хужирт, Өлзийт сумдын нутаг дэвсгэрт авто зам дагуу байгуулахаар төлөвлөсөн үйлчилгээний цогцолборын газар олголтын явцыг хурдасгах тал дээр анхаарч ажиллах;

– Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ боловсруулахад шаардагдах санхүүжилт болон эх үүсвэр шийдвэрлэх;
– Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг нэн түрүүн эхлүүлэхэд анхаарч ажиллах талаар хэлэлцэв.