17.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 16:45:49
Нүүр хуудасМэдээСурагчид дөрөв, тавдугаар сарын бямба гаригт хичээллэхээр боллоо

Сурагчид дөрөв, тавдугаар сарын бямба гаригт хичээллэхээр боллоо

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Их дээд сургууль, МСҮТ, ЕБС-ийн хичээлийг дахин дөрвөн долоо хоногийн хугацаагаар сунгасан. Иймд ЕБС-ийн гуравдугаар улирлын амралтын нэг долоо хоногийн амралтыг хасч хичээлийг нөхөхөөр боллоо. Мөн дөрөв, тавдугаар сард бүх шатны боловсролын байгууллагад суралцагчид амралтгүйгээр хичээллэнэ. Мөн энэ саруудын бүх бямба гарагт буюу найман бямба гарагт сурагчид хичээллэнэ. ЭЕШ-ыг зургадугаар сарын 8-наас 11-ны өдрүүдэд, их дээд сургуулын элсэлтийг зургадугаар сарын 15 гэхэд дуусгана. 2019-2020 оны хичээлийн жил хугацаандаа дуусна” гэлээ.

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд сар шинийн өдрүүдэд үндэсний ёс заншлын хичээлийг өдөр бүр телевизээр цацах аж. Дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор сургууль цугласан даруйд эхний долоо хоногт теле хичээлийг бататгах, давтах чиглэлээр багш нар ажиллах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН