Нүүр хуудасМэдээСХД: Ахмад настны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, журмуудын танилцуулга, уулзалтыг зохион байгууллаа

СХД: Ахмад настны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, журмуудын танилцуулга, уулзалтыг зохион байгууллаа

2025.01.01-нээс эхлэн ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжиж эхэлснээр, ахмад настны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна.

Иймд өнөөдөр дүүргийн ахмадын хорооны санаачилгаар Засаг даргын Тамгын газар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, эрүүл мэндийн төвтэй хамтран тус хуулийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад дүүргийн 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, хорооны хөгжлийн нийгмийн ажилтнууд, хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ахмадын зөвлөлийн дарга нарын нийт 100 гаруй албан хаагчид оролцлоо.

Цаашид хороо тус бүрд “Мэргэжлийн хамтарсан баг”-ийг байгуулан ахмад настны эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, нийгмийн харилцааны идэвх, оролцоог нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлж ажиллахаар төлөвлөж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН