Нүүр хуудасМэдээСХД: Бүтээн байгуулалт, тохижилтын ажил удааширсан асуудлыг хянав

СХД: Бүтээн байгуулалт, тохижилтын ажил удааширсан асуудлыг хянав

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Улс, Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт болон Нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явц, зогссон болон удааширсан ажлын шалтгаан нөхцөлд явцын хяналт шинжилгээ хийлээ.

Тус хяналтын хүрээнд зогссон болон удааширсан 38 төсөл арга хэмжээний гүйцэтгэл, зогсож, удааширсан шалтгаан нөхцөлийг тодруулан, холбогдох байгууллага болон захиалагчид санал хүсэлтийг уламжлахаар ажиллаж байна.

Зогссон болон удааширсан төсөл арга хэмжээний 26 буюу 68.4 хувийг сургууль, цэцэрлэгийн барилга, 6 буюу 15.8 хувийг авто зам, 6 буюу 15.8 хувийг нь инженерийн шугам, сүлжээ, үерийн далан шуудуу засварлах ажил эзэлж байна.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН