СХД-ийн ЗДТГ, Зэвсэгт хүчний 013 дугаар ангитай хамтран дайчилгааны команд штабын сургуулилтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байршилд дээрх сургуулилтыг зохион байгуулах юм.
Өнөөдөр СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар тус сургуулилтын зохион байгуулалт болон бэлтгэл ажилтай танилцаж, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хээрийн гаралт, бэлтгэл сургуулилтад ашиглах 15 иж бүрэн асар, майхныг хүлээлгэн өглөө.