Сонгинохайрхан дүүргийн иргэд, хүүхэд залуучуудын соёлын боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын тамгын газар “Солонгос Стрийт Хип Хопын холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Ингэснээр талууд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд залууччуудын соёлын олон талт арга хэмжээ, иргэдийн соёлын боловсрол, соёл урлагийн тоглолт, фестиваль, сургалт, өсвөр үеийнхний соёлын солилцооны хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ.








