Нүүр хуудасМэдээСХД: Дүүргийн хэмжээнд гудамжинд ус ихээр тогтдог байршлуудыг судалж, шийдэл гаргахыг үүрэг...

СХД: Дүүргийн хэмжээнд гудамжинд ус ихээр тогтдог байршлуудыг судалж, шийдэл гаргахыг үүрэг болголоо

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа.

Энэ үеэр хэлтэс, албадын дарга нар цаг үеийн нөхцөл байдал болон Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй Улс,Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын явц, хашаа хайс чөлөөлсөн талбайн тохижилт, өвөлжилтийн бэлтгэл, боловсролын байгууллагын бүтээн байгуулалтын явц, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Хурлын үеэр дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагаа зарлагдаад амжилтгүй болсон тендерүүдийн шалтгаан нөхцөл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах, баригдаж дуусаагүй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай нь газар дээр нь танилцаж, шинэ шийдлүүдийг гаргаж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг чанар, стандартын дагуу хийлгүүлэхэд хяналт тавих, дүүргийн хэмжээнд гудамжинд ус ихээр тогтдог байршлуудыг судалж, шийдэл гаргаж танилцуулах, стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгах зэрэг 17 чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН