Нүүр хуудасМэдээСХД: Дүүргийн хэмжээнд 15 нэр төрлийн 50 мянга гаруй мод тарьж байна

СХД: Дүүргийн хэмжээнд 15 нэр төрлийн 50 мянга гаруй мод тарьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлиг, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бямба гарагт “Бүх нийтээр мод тарих үндэсний” өдөр болгон улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Тус ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд иргэдийн эрүүл ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 33 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Цагдаа толгойн цэцэрлэгт хүрээлэн, 32 дугаар хорооны хэлмэгсдийн дурсгалт хүрээлэн, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Инчоны цэцэрлэгт хүрээлэн, 24 дүгээр хорооны Бумбатын төгөл, 26 дугаар хорооны Нарангийн энгэрийн төвлөрсөн цэгийн орчимд ойн зурвас байгуулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Бүх нийтээр мод тарих ажилд Засаг даргын дэргэдэх 34 байгууллага, 43 хорооны 487 төрийн албан хаагч 315 иргэд оролцож, 5 байршлын цэцэрлэгт хүрээлэнд 15 нэр төрлийн 50 мянга гаруй гоёл чимэглэлийн, шилмүүст, навчит моднуудыг тарьж, ногоон орчныг нэмэгдүүлж байна.

Цаашид нийтийн эзэмшлийн төв зам дагуу 5000 тарьц суулгацыг тарих ажлыг үргэлжлүүлж, төлөвлөгөөний дагуу 4 байршилд цэцэгт байгууламжийг бий болгох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН