Нүүр хуудасМэдээСХД: Дүүргийн хэмжээнд 818,6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, нарангийн хогийн цэгт төвлөрүүлээд...

СХД: Дүүргийн хэмжээнд 818,6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, нарангийн хогийн цэгт төвлөрүүлээд байна

Дүүргийн Засаг даргын А/157 захирамжийн хүрээнд 03 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр нийт 2,350,000м2 талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 818,6 тн хог хаягдлыг цэвэрлэн тээвэрлэж Нарангийн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүллээ.

Уг цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх 33 газар, хэлтэс, 43 хороо, хот нийтийн аж ахуйн чиглэлийн 12 гүйцэтгэгч байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1548 аж ахуйн нэгж байгууллага, ЕБС-ийн сургууль, цэцэрлэг, иргэдийн бүлэг, СӨХ-д зэрэг байгууллагууд нэгдэж ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН