Дүүргийн 27-р хороо Орчлон хорооллын баруун талд зөвшөөрөлгүй байршуулсан гараашийг буулгаж 100 гаруй автомашины зогсоол барьж буй. Гүйцэтгэгчээр “Аасгалдай” ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр хучилтын ажлыг эхлүүлжээ. Бид авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зогсоолыг тойрсон гэрэлтүүлэг болон явган хүний замын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Орчлон хороолол дундах автомашины талбай хүрэлцээ муу. Иргэдийн зүгээс авто зогсоол нэмэгдүүлэх хүсэлтийг олон удаа ирүүлж байсан. Тиймээс дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бид энэ жил тус хорооллын барууны талын гараашийг буулгаж авто зогсоолыг байгуулж байна.

Дүүрэг иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг засварлаж тохижуулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
