СХД-ийн 32 дугаар хороонд хашаандаа олон төрлийн мод, ургамал тарьж ногоон байгууламж үүсгэсэн олон өрх байдаг.
Байгаль бүтээгч дээрх иргэдээс туршлага судлах арга хэмжээ өнөөдөр боллоо.
Арга хэмжээнд хорооны 150 гаруй иргэд оролцсон бөгөөд модны үрсэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 аж ахуйн нэгж, 10 гаруй иргэд модны суулгацаа худалдан борлууллаа.

