Дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд төрийн өмчийн 71 цэцэрлэгийн эрхлэгч нарт дүүргийн Онцгой байдлын хэлтсээс байгууллагын гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулан мэдээ мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.


Дээрх арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Ө.Ууганжаргал зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.






