Өнөөдөр дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв болон Хас банкны Сонгинохайрхан дүүргийн салбарын захирлуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь дүүргийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, өрхийн болон бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, зах зээлийг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, борлуулалтыг нэмэгдүүлж ажиллах юм.




Цаашид:
-Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 50 хүртэлх сая төгрөгийн 1.6-1.7 хувийн хүүтэй, барьцааны хөнгөлөлтийн зээл
-Эко бизнес зээл /1.25 хувийн хүүтэй, халаалт, дулаан, эрчим хүчний хэмнэлтийг дэмжсэн, хүлэмжийн хийг багасгах зориулалтаар эрчим хүчний дүгнэлтэд тохирсон үндэслэлтэй/
– Европын сэргээн босголт ба Хөгжлийн банкнаас анхлан ажлын байр, бизнес эрхлэх гэж байгаа 35 нас хүртэлх залуучуудын бизнесийг дэмжих зорилгоор төслийн зээл боловсруулахаар боллоо. Уг зээлийг ирэх 5 дугаар сараас эхэлж олгохоор төлөвлөжээ.