Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн үйлдвэр эрхлэгч нарыг өнөөдөр шагнаж урамшууллаа. Шагналыг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр гардуулан өглөө.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Ардын авьяастан” хүндэт тэмдгээр
- Монгол хөхүүр урлаач З.Уранчимэг
- Эсгий урлаач Б.Ариунтуяа
- Эсгий урлаач Б.Баасанжав
Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр
- “Гранд тайлор “ХХК-ийн захирал Э.Золжаргал
- Гар урлаач Д. Ундрах
- “Цома” урлангийн үүсгэн байгуулагч Н.Цолмон
- “Сорхон гоёл” ХХК-ийн оёдолчин Ш.Энх-Амар
Нийслэлийн 385 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Бүтээлч хот” уралдааны батламжаар
- Монгол хөхүүр урлаач З.Уранчимэг
- Зээгт наамал урлаач Ц.Мягмартогтох нар тус тус шагнууллаа.