Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дүүргийн нэр бүхий 29 иргэдэд буцалтгүй тусламж үзүүлэх хүсэлт шийдвэрлэх, Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг өргөтгөж нэр дүрэмд өөрчлөлт оруулах, Хөв цөөрөм бүхий Соёл амралтын хүрээлэн байгуулах , гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил тогтоох, нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах, бодлого, үйл ажиллагаа зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байнгын ажлын хэсэг байгуулах, Баруун бүсийн зам засвар арчлалт ОНӨААТҮГ-ийн ТУЗ-ыг томилох асуудлыг хэлэлцэж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.




