Нүүр хуудасМэдээСХД: “Сайхан бичигитэн-2025” уралдаанд 13 сургуулийн 166 сурагч бүтээлээ ирүүлжээ

СХД: “Сайхан бичигитэн-2025” уралдаанд 13 сургуулийн 166 сурагч бүтээлээ ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигийг хэрэгжүүлэх, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, өв соёл, үндэсний бичгээрээ бахархах, судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сайхан бичигтэн 2025” уралдааныг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд боллоо. Уралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв, Нийслэлийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургууль хамтран зохион байгууллаа. “Сайхан бичигтэн 2025” уралдаанд ерөнхий боловсролын 13 сургуулийн 166 сурагчдын бүтээл ирж шилдгүүдийг шалгарууллаа.

“Сайхан бичигтэн 2025” уралдааны тэргүүн байранд

-Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” сургуулийн 10ё ангийн сурагч Х.Мишээл

-Дэд байранд Нийслэлийн ерөнхий боловсролын “Ирээдүй” сургуулийн 10а ангийн сурагч М.Бадмаажин

-Гутгаар байранд Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Э.Номин-эрдэнэ нар тус тус шалгарсан юм. Мөн онцлох бүтээлээр Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Д.Мишээлийн бүтээл шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН