Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн саналаар ялалт байгуулсан. Энэ удаагийн ДИТХ-ын 43 төлөөлөгчдийн 42 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь жендерийн мэдрэмжтэй дүүрэг гэдгээ харуулж чадсан юм.
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж дүүргийн Монгол Ардын Нам бүлгээ байгуулж, бүлгийн даргаар Махвалын Цэнд-Аюуш сонгогдлоо. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам түүхэндээ анх удаа эмэгтэй бүлгийн даргатай боллоо.
Дүүргийн МАН-ын Бүлгийн тамгыг 2020-2024 оны дүүргийн МАН-ын бүлгийн дарга асан Дамбын Хосбаяр гардуулан өгч, амжилт хүслээ.