Нүүр хуудасМэдээСХД: Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 9 байршилд зөвшөөрөлгүй 43 ТҮЦ-ийг нүүлгэжээ

СХД: Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 9 байршилд зөвшөөрөлгүй 43 ТҮЦ-ийг нүүлгэжээ

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд дүүргийн цагдаагийн газар, онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн төв, татварын хэлтсээс цаг үеийн мэдээ, танилцуулгыг хүргэлээ.

Хуралдаанаар нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж холбогдох газар хэлтсүүд хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дэд бүтцийн алба, захиалагчийн алба, хороо, дүүргийн холбогдох газар хэлтэс, мэргэжилтнүүд хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, гараж, хаягийн байгууламжийг буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж буй.

Өнгөрсөн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 9 байршилд 43 ТҮЦ, 11 байршилд 81 зар сурталчилгааны самбарыг буулгаж чөлөөлсөн талбайд халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг зохион байгуулсан.

Цаашид энэ ажлыг эрчимжүүлж нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалсан хашаа хайс, хаягийн байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавихыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.

Мөн худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна хаягжуулалт, гадна талбайн өнгө будгийг сэргээх, тохижуулах, цэвэрлэж ариутгах ажлыг зохион байгуулахыг үүрэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН