Нүүр хуудасМэдээСХД: Толгойт бүсийн орц, гарц чөлөөлөх ажлын хэсэг хуралджээ

СХД: Толгойт бүсийн орц, гарц чөлөөлөх ажлын хэсэг хуралджээ

Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2025 оныг гудамж, зам, орц, гарц чөлөөлөх зөвлөмж гарган, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ дагуу өнөөдөр /2025.02.18/ Толгойт бүсийн ажлын хэсгийн хурал боллоо. Хуралд Төлөөлөгч М.Сампилноровоор ахлуулсан ажлын хэсгийнхэн оролцсон юм. Толгойт бүсийн явган хүний зам, гудамж талбай, сургууль  цэцэрлэгийн ойролцоох орц гарцыг чөлөөлөх байршлуудын судалгааг нэгтгэн гаргаж чөлөөлүүлэх ажлыг эхлүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН