Нүүр хуудасМэдээСХД: “Толгойт” бүсийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай өглөөний уулзалт хийлээ

СХД: “Толгойт” бүсийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай өглөөний уулзалт хийлээ

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо өглөөний уулзалтыг өнөөдөр /2024.12.17/ дүүргийн “Толгойт” бүсийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай хийлээ.

Өнөөдрийн уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, Нийгмийн бодлого, Хүний хөгжлийн Хурлын хорооны дарга, төлөөлөгч Х.Эрдэнэтуяа, төлөөлөгч А.Батбаяр болон толгойт бүсийн Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын удирдлагууд зэрэг 30 гаруй албаныхан оролцлоо.

Өглөөний уулзалтыг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 5 дахь удаагийн уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтын үеэр барилгын засвар үйлчилгээ, камержуулалт, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн асуудал зэрэг өргөн хүрээний олон асуудлуудыг нээлттэй ярилсан юм. Хурлын даргын зүгээс тулгамдаж буй асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх, шат шатны байгууллага, албан тушаалтнуудад уламжилж шийдвэрлүүлэх тал дээр анхаарал хандуулж, хүний нөөц, багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах асуудалд санаачлага гаргаж ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН