Нүүр хуудасМэдээСХД: “Төвийн” бүсийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай өглөөний уулзалт хийлээ

СХД: “Төвийн” бүсийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай өглөөний уулзалт хийлээ

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо өглөөний ээлжит уулзалтаа “Төвийн” бүсийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай хийлээ. Энэ удаагийн уулзалтаар хүний нөөц, багшлах боловсон хүчин, багш ажилтнуудын нийгмийн асуудал, тоног төхөөрөмж зэрэг тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Мөн багш нарын чадавхийг дээшлүүлэх, суралцах орчин, сурлагын чанарыг ахиулах чиглэлд анхаарах шаардлагатай талаар удирдлагууд санал гаргасан юм. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн орц, гарц, зогсоолын асуудлыг анхааралдаа авч ажиллах шаардлагатайг Хурлын дарга онцоллоо.

Цаашид олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, багш нарыг мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах, хүний нөөцийн хомсдолыг бууруулах чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН